Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүхэр нэгдсэн бодлого зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 16-35 насны оюутан, залуучуудын чуулга уулзалтын арга хэмжээг “Зөв маналайлал ялгаварлалыг арилгана” уриатайгаар 2022 оны 5 дугаар сарын 27-нд зохион байгууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын бүртгэл авахд;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөө, эрх ашгийг хамгаалах, хэрэгжилтэд хяналт тавих;
-Хөдөлмөрт бэлтгэх, сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах;
-Залуу лидер бэлтгэх, хамтран ажиллах;
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нэгтгэх;
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам;
-Ялгаварлан гадуурхалтыг арилгахад орчны бусад саадыг арилгахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх нь тус чуулга уулзалтын зорилго юм.
Уг чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагууд руу явуулахаар ажиллаж байна.